Дундговь аймгийн сонгуулийг 23 тойрогт 35 мандатаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-14 16:07:59

Сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид сонгуулийн тойрог болон тойрогт ногдох мандатын тоог тогтоогоод байна.  Дундговь аймгийн хувьд аймгийн ИТХ- ын сонгуулийг 23 тойрогт 35 мандаттай явуулахаар боллоо.

Урьдны сонгуулиар 35 төлөөлөгчийн 12 нь намын жагсаалтаар сонгогдсон бол одоо намын жагсаалт гэж байхгүй тул 35 төлөөлөгч иргэдийн саналаар сонгогдох юм. ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоосноор Адаацаг, Дэрэн, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Дэлгэрхангай, Сайхан- Овоо сум тус бүр 2, Говь- Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Луус, Дэлгэрцогт сум тус бүр 1 мандаттай байна. Хөдөөгийн сумдаас 5700 гаруй хүн амтай Эрдэнэдалай суманд 4 мандат хуваарилсан бол аймгийн төвийн Сайнцагаан сумын Нарлаг, Мандал баг тус бүр хоёр, бусад 7 баг тус бүр нэг мандаттай байхаар тогтоожээ.

Орон  нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх иргэд хуулийн дагуу дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө.  

Т. Отгонтуяа

 

相关新闻