Говь-Алтай аймгийн иргэдийн 60 хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт үнэт цаасны дансыг брокер дилерийн “Гүүдсек ҮЦК” ХХК өнгөрсөн оны есдүгээр сараас нээж эхэлсэн юм. Одоогоор тус аймгийн нийт иргэдийн 60 гаруй хувь, Есөнбулаг сумын 8000 гаруй иргэд“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааны дансаа нээлгэжээ.
Үнэт цаасны дансыг ганцхан аймгийн төв “Монгол Шуудан” ХК-ийн байран дахь “Гүүдсек ҮЦК” ХХК ажлын өдрүүдэд 7500 төгрөгөөр нээж байгаа ажээ.
Брокер дилерийн “Гүүдсек ҮЦК” нь 2011 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн орон нутгийн иргэдэд үйлчилж эхэлсэн байна.