Ажиллагсад цалингаас гадна давхар зээлтэй байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭрүүл мэндийн байгууллагын эмч ажиллагсдын дийлэнх нь зээлтэй байна.
Өнгөрөгч сард явуулсан нийгмийн хангамжийн судалгаанд 918 эрүүл мэндийн ажилтан хамруулснаас 48,9 хувь нь сувилагч тусгай мэргэжилтэн, 33,8 хувь нь бусад ажиллагсад, 17 хувь нь их эмч байв.
93 хувь буюу 719 нь цалингийн, 54 нь цалингийн болон бусад хэлбэрийн давхар зээлтэй, 6,5 хувь нь орон сууцны зээлтэй байгааг тогтоожээ. Эдгээрийн 85 хувь нь гэр бүлтэй, 55 хувь нь 1-3, 36 хувь нь 4-5, 8 хувь нь 5-7 ам бүлтэй аж.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг