Сэндийлэгдсэн бэлчээрийг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-14 22:34:58

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас байгалийн өнгөт чулуу түүж байгаа хууль бус үйл ажиллагааны улмаас сэндийлэгдсэн бэлчээрийг тус сумынхан нөхөн сэргээхээр болжээ. Гэхдээ техникийн нөхөн сэргээлт хийхээс өөрөөр биологийн нөхөн сэргээлт хийх боломж хараахан алга байгааг сумын Засаг дарга Н.Баатарсүрэн хэлсэн юм.

Байгалийн өнгөт чулууг иргэд анх газрын хөрсөн дээрээс түүдэг байсан бол эцэстээ газрын хөрсийг ухаж сэндийлдэг болж, ихээхэн хэмжээний бэлчээр сүйтгэн, газрын үржил шимт хөрсийг эвдэн доройтуулаад байгаа юм. Аймгийн БОАЖ- ын гаргасан хэмжилтээр 10 гаруй га бэлчээр сэндийлэгдэж, үржил шимт хөрсний 50 шахам мянган шоо метр үе давхарга доройтон эвдрэлд оржээ.

Ингэж сэндийлэгдсэн газрыг тэгшилж булах ажлыг ирэх сарын дундуур газар гэссэн үед хийнэ гэдгийг сумын Засаг дарга хэлж байна. Үүнд зарцуулагдах төсвийг байгаль орчныг хамгаалах сангаасаа гаргах юм байна.

Т. Отгонтуяа

相关新闻