Монгол эмч нар БНСУ-д нарийн мэргэжлээр суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, гэмтэл мэс заслын эмч, дүрс оношилгооны 10 эмч БНСУ-ын Вонгуан их сургуулийн эмнэлэгт нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаж байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдварт бус өвчнөөс
урьдчилан сэргийлэх, зохион байгуулалт чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг
гадаадын өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлэх сургалтад сургахаар болсон
билээ.
Сургалтын гол зорилго нь Эрүүл мэндийг дэмжих сан болон Төрийн сангийн санхүүжилтээр эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтнийг гадаадад суралцуулж хүний нөөцийг бэхжүүлэн чадавхижуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.
Тус сургалтад хамрагдсанаар орчин үеийн оношилгоо,
эмчилгээний чиг хандлага болон олон улсын түвшинд хүрсэн эмнэлгийн тусламж,
үйлчилгээг өөрсдийн ажиллаж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх,
хамтран ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудтай туршлага хуваалцах,
эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд чухал холбогдолтой.