2016 оны төсвийн тодотгол хийх саналыг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч А.Эрдэнэбаатар, аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд нар Монгол Улсын төсвийн тухай хуулийн 34.2.2-т "урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон" үндэслэлээр аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарт 2016 оны төсвийн тодотгол хийх саналыг өргөн барилаа.
Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн “Шинэ мөрөн” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлэн байгалийн цогцолборт газар болгох санал дэмжих тухай асуудлуудыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж өгөхийг хүссэн байна. Дээрх асуудлуудыг ирэх даваа гарагт хуралдах Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар урьдчилан хэлэлцэх ажээ.
Б.Гантуяа