Аврагч нохойн 16 насны төрсөн өдрийг тэмдэглэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-09-17 15:40:38

НЬЮ-ЙОРК. /АР/. Есдүгээр сарын 11-ны халдлагын дараа нөхөн сэргээх ажиллагаанд оролцохоор Нью-Йорк хотыг зорьсон аврагч нохой 16 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр өнгөрсөн сард буцжээ.

“Бретагне” гэгч анч нохой 2001 оны террорист халдлагын дараа Техас муж улсын Кипарис хотоос эзэн Дениз Корлиссын хамт Нью-Йорк хотыг зорьсон байна. Дэлхийн худалдааны төвийн нурангид дарагдсан хохирогчдыг хайх ажиллагаанд анч нохой болон түүний эзэн бусдын хамт оролцжээ.

Наймдугаар сарын 22-нд болсон төрсөн өдөрт нь зориулж Нью-Йорк хотын “BarkPost” цахим хуудас түүний бүх зардлыг ивээн тэтгэсэн байна.

Төрсөн өдрийн бялуу, сонгодог загварын таксигаар аялах зэргээр түүний төрсөн өдрийг бүтэн өдөр тэмдэглэж өнгөрүүлжээ.

Төрсөн өдөрт нь зориулж бэлтгэсэн зүйлсээс бялуу түүнд хамгийн их таалагдсан гэж “BarkPost” цахим хуудасны продюссер Лара Хартл хэлэв.

Д.Нямтулга

相关新闻
注释