Улаанбурхан, улаанууд өвчнийг оношлох шинэ арга нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-02-12 15:27:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ОХУ-ын Москвагийн Г.Н.Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй өнөөдөр уулзаж, дэлхий дахинд ялангуяа Европын оронд гарч байгаа улаанбурхан  өвчний тандалт сэргийлэлтийн талаар ярилцлаа.

Уг институттэй хамтран 2-3 жилийн төсөл хэрэгжүүлэх бөгөөд улаанбурхан, улаанууд өвчний лабораторийн түргэвчилсэн оношилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлалын түвшинг судлах, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болов. Хөрш зэргэлдээ орнуудад улаанбурхан өвчин гарч буй эрсдэлтэй энэ үед шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүн өгөх ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд онцолж, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олонд болон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлэв.

相关新闻