Зөрчил гаргасан 952 иргэнд торгууль ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-14 11:14:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор цагдаагийн газрын 303 алба хаагч батлагдсан эргүүлийн 6 чиглэлд эргүүл хяналт шалгалт хийж,  1895 иргэн,  254 байгууллагын харуул манааг шалгаж, зөрчилтэй байсан  952 иргэнд 25.761.500 төгрөг, 1 байгууллагад 200.000 мянган төгрөгийн торгууль тус тус оногдуулжээ.

Дундговь аймгийн цагдаагийн газрын даргын тушаалаар бие бүрэлдэхүүнийг 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс 11-ний хүртэл цагаан сарын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан байна.

Тус баярын өдрүүдэд Цагдаагийн газарт иргэд, аж ахуйн нэгжээс нийт 23 гомдол мэдээлэл ирснээс 7 нь гэмт хэргийн шинжтэй, 5 нь зөрчлийн шинжтэй дуудлага байжээ.

Цагдаагийн газраас арга хэмжээ эхэлснээс хойш 61 хэргийг нөхөн илрүүлж, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, сэрдэгдсэн этгээд нийт 25 эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан олж тогтоосон байна. 

相关新闻