“Мэдээллийн нэгдсэн сан” байгуулах зорилгоор ЖДҮ эрхлэгчдийг тоолж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЖижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тооллого Орхон аймгаас эхэллээ. Үүнийг Аж үйлдвэрийн яам санаачилсан бөгөөд улсын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан байгуулах зорилгоор хийж байгаа ажээ. Орхон аймаг дахь тооллого энэ сарын 14-18 хүртэл үргэлжинэ.
Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тоолж, бүртгэлжүүлсэнээр тус салбарын хөгжил, дутагдалыг мэдэхээс гадна төрөөс олгодог ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамрагдах боломж нь нэмэгдэх ажээ. Иймд үйлдвэрлэл эрхлэгчид Аж үйлдвэрийн яамны Industry.mi.gov.mn сайтад орж бүртгүүлэх хэрэгтэй юм. Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээтэй 148 аж ахуйн нэгж байдаг. Гэвч үүний зарим нь үйл ажиллагаа явуулахаа больжээ.
Б.Оюун-Эрдэнэ