Тариат сум “Дуун цэнгүүн”-ийг сар бүр явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Тариат сумын Ахмадын хорооноос “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулжээ. Цэнгүүнд МУГЖ Т.Галсантогтох, МУГЖ дуучин Б.Дариймаа, МУСТА дуучин н.Эрдэнэбулган нар оролцсон байна. Ахмадуудын дунд гоцлол дуу, цэнгээнт бүжгийн тэмцээнийг явуулсан нь тэдний оролцоог идэвхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнтэй болгох зорилготой ажээ.
Тариат
сумын Ахмадын хорооноос сар
бүрийн 25-нд дуун
цэнгүүний арга хэмжээг Соёлын
төвтэй хамтран тогтмол зохион байгуулж байхаар болж, нийт ахмадууддаа зарласан байна.