Хятадад Оросын зах зээлийг чиглэсэн худалдааны бүс байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн хойд нутагт оршдог Хэйлунзян мужийн засаг захиргааны төв болох Харбин хотын эрх баригчид ОХУ-тай худалдааны харилцаагаа бэхжүүлэх зорилгоор татваргүй бүс байгуулах ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.
“Худалдааны бүсийн тэргүүлэх чиглэл нь тоног төхөөрөмж, эм болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна” гэж Харбин хотын Худалдааны газрын мэдээлэлд дурджээ. Шинэ бүс нь гадаад зах зээлд чиглэх бөгөөд “мужийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна” гэж уг мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.
Хэйлунзян муж болон ОХУ хоорондын бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны дүнд 10.85 тэрбум доллар болсон нь жилийн дундаж үзүүлэлтээс 53.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Тус мужийн эрх баригчид энэ онд бараа эргэлтийн хэмжээ 5 хувиар нэмэгдэнэ гэж найдаж байна.
Д.Жаргал