21-р зуунд заавал эзэмших үндсэн чадваруудын талаар багш, сурагчдад сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-28 22:20:59

Архангай /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр эцэг эх, хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн”-гийн захирал докторант Б.Жавзанхүү, “Бүүд Нейрборс” олон улсын байгууллагын зөвлөх доктор Х.Баавгай нар сургалт явуулж байна.


21-р зууны хүүхэд, өсвөр үеийнхний нийтлэг хэрэгцээ ба эзэмших үндсэн чадваруудбагшийн хөгжлийн чиг хандлага, хууль зүйн хорооны үйлчилгээг хөгжүүлэх, хэрэгцээ боломжууд сэдвүүдээр явуулж байгаа уг сургалтад Эрдэнэбулган сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид, цэцэрлэг, сургууль, МСҮТ-ийн багш нар, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, эцэг эхийн зөвлөлийн гишүүд хамрагдаж байна.

Өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүүхэд хамгаалал, насанд хүрээгүй хүмүүсээр тайлбар мэдүүлэг авахдаа анхаарах асуудлууд, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын чиглэлээр олон улсын сайн туршлага болон цаашид анхаарах зүйл зэрэг сэдвээр зөвлөмж мэдээллийг өгч, алба хаагч нарын эрх зүйн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлжээ.


相关新闻