Бүсийн сумд багш солилцох үйл ажиллагааг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумын ЕБС-иуд энэ оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 01-ний өдөр багш солилцох ажлыг зохион байгууллаа.
Багш нар өөрсдийн ур чадвар, арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх, сургууль багш нарын ажлын онцлог, арга барилтай танилцах зорилготой тус үйл ажиллагааны үеэр сургууль бүрт ажиллаж буй зочин багш нар болон тухайн сургуулийн багш нар хэлэлцүүлэгт хичээл зааж, багш сурагчдын дунд төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Энэ хугацаанд Батцэнгэл сумаас математикийн багш Х.Баяржаргал, гадаад хэлний багш С.Байгалмаа, нийгмийн ухааны багш А.Мядагбадам, бага ангийн багш Б.Одмаа, А.Жаргалсайхан нар Өлзийт, Өгийнуур сумын ЕБС-д очиж ажилласан бол Батцэнгэл сумын ЕБС-д Өгийнуур сумын гадаад хэлний багш С.Булганчимэг, математикийн багш Ц.Дэлгэрмаа, Өлзийт сумын нийгмийн ухааны багш П.Ганцэцэг, бага ангийн багш Д.Байгалмаа нар ажиллажээ.