Чихрийн шижин өвчнийг эмчлэхэд Куба улстай хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Д.Чулуунбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо болон Монгол Эм импэкс концернийн захирал Б.Болормаа нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж
бичгийн хүрээнд чихрийн шижин өвчний үеийн хөлийн шархлааг эрт илрүүлэх,
хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг
дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.
Чихрийн шижин өвчний үед хөл орчимд шарх үүсэх
нь түгээмэл байдаг. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтөний 10 хувь орчим хувьд хөлийн шархны хүндрэл илэрч, тэдний 90
хувь нь хөлөө тайруулж эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа бий. Энэ нь өвчтөний хөдөлмөрийн чадварыг
алдагдуулж, байнгын эмчилгээ шаарддагаас санхүүгийн дарамтад орох цаашлаад
амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг байна.