Вирус эмчлэх элэгний эмийн 80 хувийг даатгалаар хөнгөлөхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-03-18 15:05:50

Элэгний өвчлөлөөс сэргийлэх асуудлаар "Элэг бүтэн Монгол" зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг маргааш 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна. 

Монгол Улсад өдөрт 7 хүн элэгний өвчлөлийн улмаас нас барж байна гэсэн судалгаа бий. Хэдийгээр элэгний вирусыг эмчлэх эм Монголд орж ирсэн ч үнэ өртөг их учир хүн бүрт хүрч чадахгүй байгааг шүүмжилж эхэлсэн. Тиймээс Эрүүл мэндийн даатгалаас энэ төрлийн өвчлөлийн эмчилгээний 80-аас доошгүй хувийг хөнгөлөхийг Эрүүл элэг зөвлөлийн "Өвчтөн" нийгмийн Зөвлөлөөл шаардаж байгаа юм. Энэхүү шаардлагыг эрх баригчид, шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор "Элэг бүтэн Монгол" хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон байна. 

Уг хэлэлцүүлгийг ДЭМБ, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Эрүүл мэндийн яам, ОНОМ сан, Элэгний төв, Эрүүл элэг зөвлөлийн "Өвчтөн" нийгмийн Зөвлөлөөс хамтран зохион байгуулах бөгөөд улс төрийн бүхий л нам, гишүүдэд хүрэлцэн ирэх урилга хүргүүлжээ. 

Н.Туяа

 

相关新闻