Үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг гэрт нь очиж хүлээлгэн өгөх шинэ үйлчилгээ нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар энэ онд “Иргэн төвтэй-ил тод нээлттэй ухаалаг газрын харилцаа” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Тус зорилтын хүрээнд өөрийн биеэр байгууллага дээр очиж мэдээлэл авах боломжгүй иргэдэд гэрт нь очиж үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг хүлээлгэн өгөх шинэ үйлчилгээ нэвтрүүллээ. Одоогийн байдлаар 17 сумын хэмжээнд нийт 20 орчим айл өрхөд хүрч үйлчилсэн бөгөөд тус байгууллагын энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, зорилтын талаар танилцуулжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан уг ажил цаашид үргэлжилнэ.