ХОВД: Цахилгаан эрчим хүч хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-09 10:29:15

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймагт ойрын өдрүүдэд (4-6 өдрийн хугацаанд) хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлана.

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь 2025 оны зургаадугаар сарын 9-12-ны өдөр Улаангом-Өмнөговь, Өмнөговь-Мянгад чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийхээр болжээ.

 

Мөн Мянгад-Манханы 110 кВ-ын шугамын засварыг зургаадугаар сарын 13-14-ний өдөр гүйцэтгэнэ.

 

Үүнтэй холбогдуулан зургаадугаар сарын 9-14-ний өдөр 07:30-20:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүч хязгаарлах тухай мэдэгдлээ.  

 

Дөргөний усан цахилгаан станц, нарны станц зэрэгцээ ажиллаж, аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчийг (БОЭТ, Цэвэр бохир усны станцууд, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ) цахилгаан эрчим хүчээр хангана.

 

Бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг засварын ажил гүйцэтгэх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан бэлтгэлээ хангахыг “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас анхаарууллаа.

 

相关新闻