Газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-15 12:32:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймгийн ИТХ-ын 2019 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг баталсан тогтоолыг хэрэгжүүлэхээр Сайншанд сумын ЗДТГ-аас  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газруудад шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг гуравдугаар сарын 14-нөөс эхлэн авч эхэллээ.

Энэ удаа Сайншанд сумын дөрөвдүгээр багт гурван байршилд, тав, зургадугаар багт тус бүр нэг байршилд газар олгохоор төлөвлөсөн байна.

Газар өмчлөхийг хүссэн иргэн маягтыг журмын дагуу бөглөх, өргөдөл бичих, өөрийн иргэний үнэмлэх, багийн Засаг даргын тодорхойлолтыг авчрах ёстой. Газрын тухай хуулийн дагуу Сайншанд суманд 2003 оноос нийт 12.817 иргэн газраа өмчлөн авчээ. 

相关新闻