Ямааны ноолуур 112 мянга хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нэг кг ямааны ноолуур дунджаар 112 мянга орчим төгрөгийн үнэтэй байна.
Ченжүүд кг ноолуурыг 2019 оны хоёрдугаар сард 70 мянга орчим төгрөгөөр, гуравдугаар сарын эхээр 90 орчим мянган төгрөгөөр авч байсан аж. Гэтэл сарын дундуур буюу гуравдугаар сарын 15-ны байдлаар 112 мянга болж огцом өсчээ.
“Ямааны ноолуурын үнийг
монголчууд бус хятадууд тогтоодог. Тэд хямд үнэ тогтоовол хямд өгөхөөс өөр аргагүй, өндөр үнээр
авч эхэлбэл бидэнд сайн. Ноолуурын үнэ өссөн нь бидний амьжиргаанд ихээхэн
дэмтэй” гэж малчдын төлөөлөл ярив. Дорноговь аймаг 2.1 орчим сая толгой малтайгаагаас 893,6 мянга нь ямаа юм.