Монгол тулаанч Д.Батсүмбэрэл Америкийн Ж.Лопезтой хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тулаанч Дагвадоржийн Батсүмбэрэл АНУ-ын Сан-Франциско хотноо гуравдугаар сарын 23-нд Америк улсын тулаанч Жоакин Лопезтой Драгон Хаус холбооны аваргын бүсийн төлөө тулалдана.
Холимог тулааны “MGL-1 Fighting Championship” холбооны 3 удаагийн аварга Д.Батсүмбэрэл нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харъяат бөгөөд Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбар анги, "Zorky's MMA" клубын тулаанч юм.