Монгол хэл бичгийн шалгалтыг 472 шалгуулагч өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-27 10:18:12

Архангай /МОНЦАМЭ/. Монгол хэл бичгийн шалгалт улс орон даяар энэ сарын 23-нд зохион байгуулагдсан. Архангай аймгаас нийт 504 шалгуулагч бүртүүлснээс 472 шалгуулагч шалгалт өгч, ирц 94,4 хувьтай байв. 

Шалгалтын материалыг гараар засаж байгаа тул одоогоор дүнг эцэслэн гаргаагүй байна. Дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө буюу монгол хэлний хоёр дахь шатны шалгалт явагдахаас өмнө дүн гарах аж. Хоёр дахь шатны шалгалтын бүртгэл  дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөд шалгалтыг 20-нд зохион байгуулна. 

相关新闻