Дайчид баг Үндэсний лигийн аварга болж, бэлгэдлийн гарааны 5 тоглогч тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо /МҮСБХ/ болон Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/ хамтран зохион байгуулсан Үндэсний лигийн тэргүүн хэсгийн шигшээ тоглолтод Дайчид баг хожив. Тус баг гурван жил дараалан уг тэмцээний аварга болж байна.
Аваргын төлөөх цувралын долоо дахь тэмцээн МҮЭСТО-д болж, тоглолтын эхний үеийн дунд хэсгээс л илүүрхсэн Архангай Алтан Дорнодын Дайчид баг 115:107-гоор хожсон байна. Үндэсний лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор ОУХМ Т.Санчир тодорлоо.
Мөн тэмцээнийг хаах ёслолын үеэр, улирлын “Шилдэг импорт тоглогч”-ийн шагналыг Дайчид багийн гишүүн AJ West-д гардууллаа. Харин Үндэсний лигийн энэ улирлын дэд аварга буюу мөнгөн медалийн эзнээр Ховд Шонхорууд шалгарсан бол Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүрэл медаль хүртлээ.
Дашрамд дурдахад, Аваргын цувралын долоо дахь тоглолтын билетийн орлогыг МҮСБХ-ны хамт олон, “Сайн найз” хөгжлийн төвд гардуулж өгсөн юм.
Улирлын бэлгэдлийн гарааны таван тоглогч:
Шилдэг холбогч: Г.Баттөр /Архангай Алтан Дорнодын Дайчид/
Шилдэг хамгаалагч: Б.Батзолбоо /Сүхбаатар Альнс Тех /
Шилдэг довтлогч: Г.Цэнгүүнбаяр /Ховд Шонхорууд/
Шилдэг довтлогч: Э.Дөлгөөн /Ховд Шонхорууд/
Шилдэг төвийн тоглогч: Д.Дэлгэрням /Өвөрхангай Тэнүүн
Өлзий/