Баяжуулах үйлдвэрийн далан сэтэрч хаягдал ус урсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-16 12:53:48

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 14-нд Даланжаргалан сумын Цомог багийн нутагт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эко хэлхээ" ХХК-ийн хаягдлын далан сэтэрч жонш угаасан хаягдал ус хөрс даган урсчээ.

Шаардлагатай арга хэмжээ авах талаар сумын Засаг дарга С.Уранцэцэг аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэж бохирдсон талбайн гадуур хамгаалалтын хашаа татах, бохирдсон газарт экологийн хохирол тооцуулах зэрэг ажлыг  мэргэжлийн компаниар хийлгэж байгаа аж.

Мөн нөлөөллийн бүсийн ойр орчимд нутагладаг малчин айл өрхүүдээс санал авах, нүүлгэх ажлыг эхлэхээр шийдвэрлэсэнээс гадна аймгийн МХГ-аас жонш баяжуулах үйлдвэрийн технологийн шугам буюу бөмбөлөгт тээрмийн булыг лацдан үйл ажиллагааг нь зогсоосон байна. "Эко хэлхээ" ХХК нь хаягдал усаа баяжуулах үйлдвэртээ дахин ашигладаг аж. Хаягдал ус 1.7 км газар урсчээ.

相关新闻