“Осол гэмтлийн үеийн анхны тусламж” төсөл хэрэгжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-23 17:21:29

АШУҮИС болон Японы Жүдо бариа заслын холбоо хамтран  “Осол гэмтлийн үеийн анхны тусламж”  төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүллээ.

АШУҮИС-ийн олон жилийн хамтын ажиллагаатай гадаад харилцааны нэг том төлөөлөл нь Японы Жүдо бариа заслын холбоо юм. 2006 оноос хамтран хэрэгжүүлсэн тус төслийн багийнхныг  ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд үе үеийн ЭМСЯ, БСШУЯ, АШУҮИС-ийн мэс заслын тэнхим, Сувилахуйн сургууль, ГССҮТ, хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллажээ.

Төслийн I үе хэрэгжсэн 2008-2011 онд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан төгсөх ангийн оюутнуудад болон 21 аймгийн багийн эмч нарын сургалт зохион байгуулжээ. Мөн Монгол Улсын Жүдогийн шигшээ багийн тамирчидтай хамтран ажиллаж эмчилгээ хийн олон улсын чанартай олон тэмцээнд хамтран оролцож иржээ.

2011-2016 онд  төслийн II үед  багш оюутан солилцож Японы уламжлалт эмчилгээний аргыг Монголд нутагшуулж чадсан байна. Эдгээр онуудад хийсэн гол ажил нь Монгол Улсаас 5 сургагч багшийг Японд, 21 аймгаас 21 дэлгэрүүлэгч багшийг сонгон нарийн мэргэжил олгож, хөдөө орон нутгийн сургалтыг бүсчлэнявуулжээ.

Ийнхүү  төслийн хүрээнд олон сургалт семинар хийж, сургагч багш, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэснээс гадна Үндэсний сурах бичиг сургалтын дараах материалуудыг бэлтгэн сургалтад нэвтрүүлжээ.

2014-2015 оны хичээлийн жилд Японы JICA-ийн хөрөнгө оруулалтаар “Эмнэлзүйн жүдо бариа засал ” сурах бичиг, гарын авлага хэвлүүлэн 3 хот, 21 аймгийн бүх мэс засал гэмтлийн болон багийн эмч нар, Анагаахын сургалттай сургуулиудын номын сан, Улаанбаатар хотын Төв номын сангуудад байршуулан хэрэглэж байна.

Төсөл хэрэгжсэнээр Япон-Монголын хамтын ажиллагааг Анагаахын түвшинд өндөр түвшинд хүргэх, Их сургуулийн эмнэлэг байгуулах ажид түлхэц болсон гэж талууд үзэж байна.

Ж.Болор

相关新闻