Дорноговьд 57 хоршоо үйл ажиллагаа явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн хэмжээнд 2009 онд хөдөө аж ахуйн чиглэлийн хоёр хоршоо байсан бол 2015 оны байдлаар 57 хоршоо 2549 гишүүнтэй болж өргөжжээ.
Хөдөө аж ахуйн салбарт 10 суманд 15 хоршоо 1024 гишүүнтэй, гурван суманд худалдаа эд хэрэглээний гурван хоршоо 23 гишүүнтэй, гурван суманд үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 11 хоршоо 138 гишүүнтэй, гурван суманд хадгаламж зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа таван хоршоо 268 гишүүнтэй, зургаан суманд газар тариалангийн 11 хоршоо 186 гишүүнтэй ажиллаж байна.
Хоршоо хөгжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр дэд хөтөлбөр, бусад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээс гадна өвс тэжээл бэлтгэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэх чиглэлийн хоршоод байгуулах санаачилга иргэд, байгууллагын дунд нэмэгдэж байгаа аж.
Х.Эрдэнэбулган