ДОРНОГОВЬ: Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолжээ.
Дорноговь аймгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 47.1 хувьд бэлчээр нөөцтэй, 33.0 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 18.9 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 0.9 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 0.1 хувьд даац олон дахин хэтэрсэн байдалтай байгаа юм.
Аймгийн хувьд өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй, 19.9 орчим хувьд хэтэрсэн байгааг аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээлэлд дурджээ. Одоогоор Дорноговь аймгийн нийт нутгаар цасгүй, дулаан намар үргэлжилж байна.
Ulaanbaatar