Толбо сум цахим номын сантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 12:56:26

Баян-Өлгий аймгийн Толбо сум цахим номын сантай болов. Тус сумын уугуул, техникийн ухааны доктор, профессор А.Базар агсны нэрэмжит уг номын санг А.Базарын гэргий, ШУТИС-ийн номын сангийн захирал Ч.Гүлнарын санаачлагаар байгуулж Наурыз баяраар нээлтээ хийлээ.

Зургаан компьютертэй уг номын санг байгуулахад орон нутгийг хөгжүүлэх сангаас дөрвөн сая төгрөгийн хандив өргөсөн байна. Номын сангийн нээлтийн ажиллагаанд Ч.Гүлнар Б.Габит, Б.Сабит нэртэй хоёр хүүтэйгээ, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан нар оролцлоо.

                                                                                                                                        Ш.Айзаря

相关新闻