Хачигтай тэмцэх цаг ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 12:58:35

Баян-Өлгий аймгийн хэмжээгээр төллөх эх малын 22 хувь нь төллөж, 185,8 мянган төл мэнд бойжиж байна.

Аймгийн мал эмнэлгийн албаны дарга Б.Нургулан мэдээлэхдээ,  -Цастай хүндхэн өвөл болсон ч малчдын хүчин зүтгэлээр мал, төлийн хорогдол харьцангуй бага байна. Зарим паразит өвчний нөлөө байгаа ч гэсэн вакцин олдохгүй байна. Буянт суманд нэг үхэр галзуу өвчнөөр хорогдсоныг устгалаа. Улаанхус сумын Ойгорт хоёр тэмээ галзуу өвчнөөр хорогдсон тухай мэдээ бий. Шинжилгээний материал нь бидэнд ирээгүй. Одоо цаг агаар ялимгүй дулаарч эхэлсэн энэ үеэр хачигийн аюул нүүрлэнэ. Малчид адуугаа вакцинжуулалтанд хамруулах нь нэн чухал. Алтай, Буянт, Сагсай сумуудын малаас шүлхийн шинжилгээ авч төв лабораторид явууллаа гэж ярилаа.

                                                                                                                                        Ш.Айзаря

 

相关新闻