Ухаалаг худаг нэгээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-13 23:48:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор гүний худгийг ухаалаг болгох ажлыг 2017 оноос гүйцэтгэж байна.

Энэ удаа дөрөвдүгээр багийн нутагт Өндөр довын ус түгээх байрыг ухаалаг системд холболоо. Дээрх ажлыг Сайншанд сумын иргэд албан байгууллагыг ус дулаанаар хангадаг орон нутгийн өмчит “Чандмань-Илч” ХХК гүйцэтгэсэн бөгөөд иргэдэд цэнэглэгч картыг үнэ төлбөргүй олгосон аж.

Ухаалаг худагтай болсноор худагт хүн ажиллах шаардлагагүй болж хөрөнгө санхүү хэмнэж буйгаас гадна айл өрхүүд 24 цагийн туршид хүссэн үедээ ус хэрэглэх боломжтой юм.

Дашрамд дурдахад, албаныхан Сайншанд сумын гуравдугаар багийн ус түгээх байрыг ухаалаг болгож тохижуулахаар төлөвлөсөн байна.

相关新闻