Дорноговийн ихэнх нутгаар хур тунадас орж цасан болон шороон шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Тавдугаар сарын 14-нөөс эхлэн Дорноговь аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж салхи 16-18 метр секунд говь, тал хээрийн нутгаар 24 метр секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч байна.
Хүчтэй салхи шуурганы үеэр тээврийн хэрэгслээр хол газар зорчихгүй байх, малчид малаа хол бэлчээрлүүлэхгүй байх, малын эрэлд болон шуурганд уруудсан малын хойноос явахгүй байх, салхи шуурга намдсан үед явах, хэрэв зайлшгүй шуурганд уруудсан болон малын эрэлд явахаар бол сум багийн засаг дарга нарт мэдэгдэж дулаан хувцас цэнэгтэй гар утас, зүг чиг заагч эсвэл хоёроос дээш хүнтэй явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Цасан болон шороон шуурга энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй.