Солонгос багш нар үнэ төлбөргүй сургалт явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-18 11:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас ирсэн зочин багш нар ЕБС-ийн багш болон их, дээд сургуулиудад багш мэргэжлээр суралцагч оюутнуудад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахаар болжээ.

 

ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төв ба БСШУСЯ-ны дэмжлэгтэй Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын багш солилцоо 2019 хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын 9 зочин багш  ирэх сарын 10-21-нийг хүртэл 2 долоо хоногийн сургалт явуулах юм.

 

Сургалтыг Англи хэл заах арга зүй, Бага боловсролын заах арга зүй, сурган хүмүүжүүлэх арга барил, Байгалийн ухааны хичээлийг заах арга зүй, Технологийн хичээлийг заах арга зүй, Солонгос хэл (анхан шат)-ний чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

相关新闻