Чингэлтэй дүүрэг, Улаанбаатарын их сургууль хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-28 17:24:13

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Улаанбаатарын их сургууль 2016 онд хамтран ажиллах гэрээг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Улаанбаатарын их сургуулийн захирал С.Байгалсайхан нар өнөөдөр үзэглэв.

Хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд дүүргийн түүхийг судлах, түүх, соёлын  хосгүй үнэт зүйлс хадгалагдаж буй археологийн тэнхимийн дэргэд хүүхэд, залуучуудад зориулсан нээлттэй сургалт явуулжээ.

Дүүргийн ИТХ-аар баталсан “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд Монголын түүх соёлыг танин мэдэх, хадгалан хамгаалах сургалт, ажлуудад ерөнхий боловсролын 2000 гаруй сурагч, 3000 гаруй иргэн хамарчээ.

ЕБС-ийн сурагчдад Монголын түүх, Улаанбаатар хотын хөгжил, угийн бичиг, харилцааны ёсзүйн талаар  10 удаагийн сургалт, хичээлийг 2000 гаруй сурагчид заажээ.

Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, төрийн албаны бичгийн найруулга, архив, бичиг хэрэг хөтлөлтийн сэдэвт сургалтад давхардсан тоогоор төрийн 500 гаруй албан хаагч  хамарсан байна.

Ж.Болор

相关新闻