Даланжаргалан суманд голдуу тусгай сонирхлын жуулчид ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-29 10:02:51

Дорноговь аймгийн Ихнартын байгалийн нөөцийн газрыг үзэж сонирхохоор  жилдээ гадаадын 200, дотоодын 700 орчим аялагч, жуулчин ирдэг гэж Ихнартын Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Д.Батмөнх ярилаа. 

Тус сумын ИТХ-аас сумандаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тодорхой чиглэл бүхий маршрут баталж мөрдөж байгаа аж. Үүнээс гадна тус суманд тусгай сонирхлын жуулчин буюу аргаль, янгир сонирхдог жуулчид, биологич эрдэмтэд судлаачид, гэрэл зурагчин, сэтгүүлчид голдуу аялдаг байна.

Ихнартын байгалийн нөөцийн газрын орчимд Бургасын ам гэх газар зэрлэг амьтдыг судалдаг судалгааны төв ажилладаг бөгөөд төрөлжүүлж авч үзвэл амьтны судалгаа, археологийн судалгаа, бэлчээрийн судалгаа гэсэн гурван бүлэгт хувааж болох аж. Тэнд 14 хоногоор судлаач эрдэмтэд ээлжлэн ажилладаг.

Х.Эрдэнэбулган

相关新闻