Гэмт хэргийн улмаас 12 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний 4 сард 89 хүн гэмт хэрэгт холбогдож, 215 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 59, өмчлөх эрхийн эсрэг 122, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 15, байгаль хамгаалах журмын эсрэг 4, бусад 15 хэрэг гарчээ.
Гэмт хэргийн улмаас 12 хүн нас барж, 63 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд
625.2 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 8.4 хувийг
бүлэглэж 10.6 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 247 хүнийг
албадан саатуулж,
101 хүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн
оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2.8 хувиар буюу 6
тохиолдлоор өссөний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 15
тохиолдлоор буурсан бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 14 тохиолдлоор, тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5 тохиолдлоор тус тус
өссөн байна.