Төрийн албан хаагчдын манлайллын чадварыг бэхжүүлэх сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-07 14:26:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын манлайллын чадавхыг бэхжүүлэх сургалт өнөөдөр Өлгий хотноо эхэллээ.

Уг сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн сум, хэлтэс, агентлаг, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагч нар хамрагдаж байна.

"Манай аймагт их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа. Эдийн засгийн талаас урагшилж байна. Үүнийг дагаж оюуны хөрөнгө оруулалт хийх ёстой. Тийм учраас бид төрийн албан хаагчдаа манлайлах чадвартай болгох зорилтынхоо хүрээнд энэхүү сургалтыг явуулж байна" гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээлтийн үгэндээ онцоллоо.

Сургалтад Удирдлагын академийн захирал, доктор С.Зүльфикар болон тус академийн багш, судлаачид, Улсын гуравдугаар эмнэлгийн дарга, доктор С.Төмөр-Очир, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, доктор А.Тилейхан, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн нийгмийн ажилтан Л.Тунгалаг нарын хүмүүс хичээл зааж байна.

Төрийн алба хаагч нарын манлайллын чадварыг бэхжүүлэх сургалт маргааш өндөрлөнө. 

相关新闻