Замын-Үүд сумын тамирчин Д.Цогзолмаа улсын аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-10 14:53:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард Архангай аймгийн Цэцэрлэгт хотод болсон чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Замын-Үүд сумын “Говийн бөх” клубын тамирчин Д.Цогзолмаа 72 кг-ын жинд /6/-ийн төрөлд алтан медаль, 65 кгн /6/-ийн төрөлд тус клубын тамирчин Т.Мянганбаяр мөнгөн медалийн эзэн болжээ.

Эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээнийг Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, “Арж” групп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан байна.

Тус тэмцээнд нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 25 байгууллагын 265 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн аж.

Дашрамд дурдахад “Говийн бөх” клуб үүсэн байгуулагдаад 11 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд  сум, аймгийн цолтой бөхчүүд олноор төрөн гарснаас гадна чөлөөт бөх, жудо зэрэг спортын олон төрөлд тамирчдыг бэлтгэж улс аймаг, тив дэлхийн дэвжээнд  амжилт гарган оролцож байгаа аж. 

相关新闻