Нийт сумын 60 гаруй хувьд газрын гарц ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ сарын эхний байдлаар ургамлын бүрхэц Могод, Булган, Баяннуур, Рашаант сумын нутгаар дунд, бусад сумын нутгаар сайн үнэлгээтэй байна.
Нийт нутгаар ургамлын өндөр 3-7см байгаагаас нэг га талбайд Сэлэнгэ,
Гурванбулаг, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн суманд 0.1-2,8 центнер
ургацтай байгаа бөгөөд бусад нутгаар ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна
гэж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн технологи инженер Д.Энхээ мэдээллээ.
Агаарын сарын дундаж температур нийт нутгаар 8.2-13.5 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулахад баруун урд, өмнө, зүүн өмнө зүгийн сумдын
нутгаар олон жилийн дундаж орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас -1.1-1.9
градус хүйтэн байжээ. Цаг агаар сэрүүн байсан нь ургамлын гарцад нөлөөлж зарим
нутгаар зуншлага оройтож байгаа бололтой.