Б.Бүдээхүүгийн нэрэмжит шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-13 09:13:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Халиун сумын түүхт 60 жилийн ойг тохиолдуулан нэрт дасгалжуулагч, дэд мастер, улсын шүүгч Б.Бүдээхүүгийн нэрэмжит  шатрын тэмцээнд 40 гаруй шатарчид оролцлоо.

Уг тэмцээнийг “Хос мастер” шатрын академи, Улаанбаатар хот дахь Халиун сумын нутгийн зөвлөл, Говь-Алтай аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулжээ. Тэмцээн тус аймгийн харьяат иргэд нас, хүйс, цол, зэрэг харгалзахгүй нээлттэй хэлбэрээр явуулснаараа онцлогтой болсон бөгөөд мөн үеэр Алтай нутгийн шатарчдын уулзалт, чуулганыг зохион байгуулжээ.

Нэрт дасгалжуулагч, дэд мастер, улсын шүүгч Б.Бүдээхүү нь Говь-Алтай аймагт шатрын сургуулийн эх үндсийг тавьсан бөгөөд шавь нараас нь Олон улсын мастер Т.Үйтүмэн, Спортын мастер Н.Энхнасан, М.Баасанжав, Х.Оросоо, Ц. Сэвжид, Төгөлдөр, Чойжилсүрэн нарын олон алдартнууд төрөн гарчээ. Алдартай шатарчдын залгамж халаа Их мастер Д.Шаравдорж, ОУМ Т.Үйтүмэн, Ц.Лхагвасүрэн, У.Лхамсүрэн, Дэлхийн Шатрын холбооны мастер Д.Мажигсүрэн, Б.Отгонсувд тэргүүтэй 50 гаруй мастер, дэд мастерууд гээд улсын хэмжээнд хамгийн олон цол зэрэгтэй шатарчидтай аймаг бол Говь-Алтай аймаг билээ. Түүнчлэн тус аймагт УАШТ гурван удаа зохион байгуулсаны зэрэгцээ анх удаа суманд УАШТ-ийг хүлээн авсан түүхтэй юм.


相关新闻