"Ард Даатгал” болон "Гутал" ХК-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-20 17:42:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 157.232.154 төгрөгийн үнийн дүн бүхий 985.894 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард Даатгал” болон  "Гутал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" болон "Сүү" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.35 хувиар буурч, 19581.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.453.263.372.940 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻