Орхон аймагт морийг хурдны, үхрийг мах, сүүний чиглэлээр үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт төл бойжилт 99.4 хувьтай буюу 5525 төл бойжиж байна. Энэ хавар 55 мянган эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 5557 нь төллөжээ.
Хаваржилт сайн байгаа учир малын зүй бус хорогдол бага байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон малчдын зөвлөлгөөний үеэр хэллээ. Зөвлөлгөөний үеэр малчид малын тоо толгойг өсгөх, чанаржуулах, эрүүлжүүлэхэд орон нутгийн бодлого чиглэгдэх ёстойг онцлов. Түүнчлэн Орхон аймагт морийг хурдны, үхэрийг мах, сүүний чиглэлээр үржүүлж байгаа гэлээ.
Дашрамд дурдахад, Орхон аймаг нь малын гаралтай халдварт өвчний дэгдэлт багатай нутагт хамаарагддаг ч вакцинжуулалт сайн хийгддэг байна. Өнгөрсөн онд л гэхэд 161 мянган толгой малыг ариутгаж халдваргүйжүүлжээ. Гэхдээ халдваргүйжүүлэлтэд орсон малын махыг тодорхой хугацааны дараа хэрэглэх заавартай байдаг тул үүнд анхаарлаа хандуулах нь чухал ажээ.
Б.Оюун-Эрдэнэ