Шувуу үржүүлэх төслийг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн хөдөлмөрийн хэлтэс жижиг үйлдвэр байгуулж ажлын байр бий болгох төсөл зарлалаа.
Гурван сая төгрөг хүртэлх тэтгэлгийн хүрээнд булигаар, нэхий, хиам, казы, сүү савлах, хүнсний ногоо хадгалах, саван, хөгжмийн зэмсэг, гэр ахуйн эдлэл, тахиа болон бусад шувуу (арваас доошгүй) үйлдвэрлэх, үржүүлэхийг зорьсан төслүүдийг хүлээн авахаа мэдэгдлээ.
Ойрын 24 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлж байгаагүй, ажлын туршлагатай, үр ашигтай, найдвартай ажиллах зэрэг шалгаруулалтаар төслүүдийг сонгон авч санхүүжүүлэх юм байна.
Ш.Айзаря