Орхон аймагт барилгын тусгай зөвшөөрөлтэй 158 компани бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-04 01:08:26
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн барилгын салбарынхан хоёр дахь өдрөө зөвлөлдөж байна. Зөвлөлгөөний эхний шат нь ур чадварын уралдаан зохион байгуулж  хөдөлмөр зуучлалыг давхар  явуулсан бол хоёр дахь өдөр нь барилгын компаниуд туршлагаа солилцож тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.

Орхон аймагт барилгын тусгай зөвшөөрөлтэй 158 компани бий. Мөн 1000 гаруй инженер, техникийн ажилтан 5000 орчим мэргэжлийн боловсон хүчин байдаг. Хэдий ийм ч барилгын салбарынханд тулгамддаг олон асуудал бий гэнэ. Ялангуяа ажиллах боловсон хүчин нь тогтворгүй, барилгын материалын түүхий эдийн үнэ өндөр, дэвшилтэт технологи ашиглах байдал нь хомс байдаг ажээ. Уг нь аймгаас барилгын салбарынхныгаа дэмжиж засвар, угсралтын бүхий л ажлыг орон нутгийн компаниудаараа хийлгэдэг байна. Гэвч зарим нь чанаргүй хийх эсвэл ажил эхлэх хөрөнгөгүйн улмаас төрийн ажлыг удаашруулдаг ажээ. Иймд төр, хувийн хэвшлийнхэн цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлгөөний үеэр хэлэлцэх юм.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻