Номын сан уншигчдад 15,8 мянган ном хэвлэлээр үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-06 15:33:08

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн төв номын сан энэ онд үйлчлүүлэгчдэд 15872 ном хэвлэлээр үйлчилж, лавлагаа ном зүй, мэдээллийг байгууллага болон цахимаар дамжуулан хүргэжээ.

Мөн явуулын номын санг Хангал, Тэшиг, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Бүрэгхангай суманд ажиллуулж 13 суманд номын худалдаа зохион байгуулан сум, сургуулийн номын сангуудад мэргэжил арга зүйгээр зөвлөн тусалжээ.       

 “Номч гэр бүл”, тэргүүний уншигч анги хамт олон, сурагч шалгаруулах, гэр бүлээрээ ном унших цаг, Номын хандивын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Булган суманд салбар номын сан нээж, ойролцоох сургууль, байгууллагуудад номын сангийн үйлчилгээ хүргэж байгаа юм.

ШШГГ-ын онцгой дэглэмтэй хорих анги, Булган сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, цэцэрлэгүүд, цагдаагийн газар 10 шахам газар зөөврийн номын санг ажиллууллаа гэж номын сангийн дарга Ч.Баярмаа ярив.

Ном сангийн үйл ажиллагааг сурталчилж 14 сумын сургуулийн сурагчдад “Электрон болон цаасан каталог хэрэглэх нь”, “Дэлхийд алдартай номын сангууд” зэрэг сэдвээр сургалт мэдээлэл хийсэн байна.

相关新闻