Булган аймагт 58 багшийн орон тоо сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-07 12:46:29

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн боловсрол, соёл урлагийн газар энэ оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай сул байгаа орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэжээ. 2019-2020 оны хичээлийн жилд үндсэн 39, түр орон 19 багшийн ажлын байр сул байгаа аж.

Математик, монгол хэл, уран зохиол, дуу хөгжим, бага ангийн багшийн таваас долоон  үндсэн орон тоо дутуу байна.

Харин бага ангийн багшийн долоон түр орон тоо гарсан нь аймгийн хувьд бага ангийн багш эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна. Тэшиг суманд зургаа, Хутаг-Өндөр суманд тав, Бугат суманд дөрвөн багшийн орон тоо сул байгаа юм.

相关新闻