Цахилгааны шугамын баганын тулгуур хулгайд алдагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий-Дэлүүн чиглэлийн эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам хэд хоногийн хугацаагаар тасарсаныг цахилгаан шугам сүлжээний газрынхан сэргээн засварлалаа.
Шугамын таван баганын тулгуур төмрийг хүмүүс хулгайлсан тул хур тунадас орж улмаар салхи шуурганы тийрэлтээр нурж, олон сая төгрөгийн үнэтэй багануудыг босгоход багагүй зардал чирэгдэл гарсан байна. Хөдөөнийхөн ийнхүү байдлаар цахилгаан шугамын түшлэг, гүүрийн банз, замын тэмдэгт зэргийг хулгайлан төмрөөр нь морины тах хийх, модон эдлэлийг хашаа саравчиндаа хэрэглэх, түлэх зэргээр нийтийн хэрэгцээний зүйлийг сүйтгэдэг гэм арилахгүй л байна.
Ш.Айзаря