Анхны ардын эмчийн нэрэмжит шагналыг Д.Лхагважавт олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-19 08:56:05

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн эрүүл мэндийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн дээд болон хүндэт шагналыг хоёр хүнд олголоо.

Аймгийн дээд шагнал “Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналаар “Энх үрс” хүүхдийн эмнэлгийн дарга, их эмч Д.Мөнхбаярыг шагнав. Мөн аймгийн хүндэт шагнал болох “Анхны ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит шагнал”-ыг аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны ахмад эмч Д.Лхагважавт олголоо.

Монгол Улсын төрийн соёрхолт, анхны ардын эмч, профессор Р.Пүрэвийн нэрэмжит шагналыг аймгийн ИТХ 2015 онд бий болгож эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны ололтыг оношлогоо, эмчилгээнд шинээр нэвтрүүлэн, идэвх санаачлагатай ажиллаж байгаа шилдэг хүмүүст олгохоор шийдвэрлэснээс хойш  ийн хоёр дахь хүнд олгов.

Анх 2017 онд “Гэрлийн Пүрэв сан”-гийн тэргүүн, нэгдсэн III эмнэлгийн зөвлөх эмч Ц.Бадамсэдэд анхны шагналыг хүртээж байжээ.

相关新闻