МЗХ залуучуудыг “Залхуурлаа чөлөөлье” хэмээн уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-04-06 18:04:18

Монголын Залуучуудын холбоо дөрөвдүгээр сарыг “Залхуурлаа чөлөөлье” хэмээн уриаллаа.

Тус холбоо энэ сарын ажлаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэгцээт мэдээллээр хангаж ажиллана.

Түүнчлэн цагийн ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт, "Залхуурлаа чөлөөлье" өглөөний бүтээлч уулзалт, Залуучуудын өргөн чөлөөг залуучуудын оролцоотой тохижуулах, Ажил олгогчдын зөвлөлгөөн зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 

相关新闻