Зургаадугаар сарын 1-нээс өмнө автомашины татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-28 10:31:58

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг.


Автомашины албан татвараа төлөх хугацаа дуусахад таван хоног үлдсэнийг Монголын татварын албанаас санууллаа. Та доорх сувгуудыг ашиглан татвараа төлж, цагаа хэмнэх боломжтой юм.

etax.mta.mn

e-mongolia.mn

itax.mta.mn

ebarimt.mn

smartcar.mn

Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх 

Интернэт банк

Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх пос машинаар

Цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойр аль ч банканд очиж тээврийн хэрэгслийн дугаараа хэлээд төлөх боломжтой ажээ.


НИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн ээлжит бус II хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийг тав, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг гурав дахин нэмэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нээс өмнө татваруудаа төлөх ёстой юм. Хэрвээ энэ хугацаанд татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд торгууль оногдуулахаас гадна тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ. 

相关新闻