Төрөлжсөн олимпиад зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 09:07:06

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын «Бастама» хувийн сургуулийн санаачлагаар ЕБС-иудын төрөлжсөн олимпиад зургаа дахь удаа зохиогдлоо.

Сурагчдын мэдлэгийг сорих зорилготой, доктор Т.Дөрбетхан агсаны нэрэмжит энэ уралдаанд төв, хөдөөний сургуулиудаас математик, англи, орос, монгол, казах хэл зэрэг хичээлүүдээр 1100 гаруй сурагч оролцож нийт оноогоор «Бастама» сургууль түрүүлж, Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль, «Дарын», Монгол-Туркийн хамтарсан сургууль, «Зайд» сургуулиуд дараачийн байрыг эзэллээ. Уралдаанд амжилттай оролцсон 330 гаруй сурагч шагнал хүртлээ.

 

 

 

Ш.Айзаря

 

相关新闻